Малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг сумдад хуваарилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинуудыг сумдад хуваарилаад байна.
Тухайлбал боомын вакцин 50 л, цусан халдвартын вакцин 530 л, сахуугийн бактерин 500 л, дуутын вакцин 50 л, колибактериозийн ийлдэс 30 л, дөрвөн нэр төрлийн лабораторийн оношийн бэлдмэлийг татан авч сумдад олгожээ.
Энэ онд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1495,0 мянган мал хамрагдахаас 523,2 мянган мал хамрагдаж 34,9 хувийн биелэлттэй байна.
Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2017 оны захиалгыг сумдаас авч байна.
Завхан Б.Мягмарсүрэн