Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-28 15:13:21

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал эрүүл мэндийн газрын дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа.

Өмнөх жилүүдэд сумын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулдаг байсан бол энэ жилээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай гурвалсан гэрээ байгуулж буйгаараа онцлог юм. Энэхүү гэрээнд эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт шилжсэнтэй холбогдуулан, зарим шинэчлэлт хийснээс гадна хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтүүдийг илүү тодорхой тусгаж өгчээ.

Гэрээ байгуулах нэг хэрэг. Хамгийн гол нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ анхан шатандаа иргэн бүрт чанартай, шуурхай, хүртээмжтэй хүрэх нь чухал. Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийнхээ ачааллаас үүрэлцэж яваа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн боловсон хүчнийг чадавхжуулах. Материаллаг баазыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллана. Нөгөө талаас өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээнд тусгагдсан чиг үүргийг чанартай биелүүлэх. Эрт илрүүлгийг үр дүнтэй болгох тал дээр онцгой анхаарч, гэрээгээ улирал бүр дүгнэж, гүйцэтгэлийг сайжруулахад ач холбогдол өгч ажиллах ёстой гэж аймгийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зурах үеэр онцлов. 


Related news