ДУНДГОВЬ: Залуу малчдад тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-08 12:27:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХАА-н байгууллагын санхүүжилтээр 15 залуу малчныг чадавхжуулж, 50,0 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Адаацаг, Дэрэн, Өндөршил, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын залуу малчдад арьс, шир элдэх машин хүлээлгэн өгсөн бөгөөд сум бүрээс нийт 15  залуу малчинд 1 шуудай овъёос тарааж, ирэх 8 дугаар сард тэдэнд хонь хяргадаг иж бүрэн цахилгаан хайч өгөхөөр батламж гардуулсан байна.

НҮБ-ын ХАА-н байгууллагын санхүүжилтээр 5 дугаар сард ХХААХҮЯ, аймгийн ЗДТГ, ХХААГ-аас “Оньсон түлхүүр” хөгжлийн төвтэй хамтран дээрх  залуучуудад тэжээлийн ургамал тариалах, бэлчээр хамгаалах, малын эрүүл мэндийн чиглэлээр онол, дадлага хосолсон 5 өдрийн сургалт зохион байгуулж чадавхжуулжээ.

Мөн аймгийн ХХААГ-аас Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Цагаан-Өвгөний өвөлжөөний ард  залуучуудад тэжээлийн ургамал тариалах талбайн сургалтыг зохион байгуулсан байна.  

Related news