СЭЛЭНГЭ: Оршин суугаа нийт хүн амын 11.4 хувь нь ахмад настнууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-01 16:23:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ахмад настнуудын талаарх сонирхолтой статистик тоон мэдээллийг хүргэе.

2021 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 12.4 мянган ахмад настан байгаа аж. Тэдгээр нь Сэлэнгэ аймгийн нийт суурин хүн амын 11.4  хувь юм.

 

Эдгээрийн 67.2 хувь нь эмэгтэй, 32.8 хувь нь эрэгтэйчүүд аж. Ахмад настнуудын тухайд 90-ээс дээш настай 0.6 хувь, ганц биеэр өрх үүсгэн амьдардаг 11.7 хувь, хөдөлмөр эрхэлдэг 15.1 хувь байна.

 

Харин дээд боловсролтой 16.3 хувь, тэтгэвэр тэтгэмж тогтоолгоогүй 4.7 хувь, хөгжлийн бэрхшээлтэй 8.2 хувийг эзэлж байна.

 

Related news