СЭЛЭНГЭ: Туулах чадвар сайтай, тусгайлан тоноглосон авто машинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-10 13:32:53

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар бартаат замын нөхцөлд тохиромжтой, туулах чадвар сайтай, аюулгүй ажиллагааг ханган тусгайлан тоноглосон авто машинтай боллоо.

 

Энэхүү авто машинтай болсноор газар тариалан, мал эмнэлгийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай бэлтгэл бэлэн байдлыг хангах, мал, амьтны гоц халдварт өвчний алсын болон ойрын дуудлага үйлчилгээ үзүүлэх, малын шилжилт хөдөлгөөн отор нүүдэлд мал эмнэлгийн ажил үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болох юм.

 

Дээрх авто машиныг төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилгаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгыг хүрээнд Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд олгожээ.

 

Энэхүү тусгайлан тоноглосон автомашиныг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Лүндэг нар гардуулан өглөө.  


Ташрамд дуулгахад Сэлэнгэ аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газар нь хэмнэлтийн хуулийн хүрээнд авто машингүй болоод байсан юм.

Related news