“McDonald's” Японд хуванцар соруул, хоолны хэрэгслээр үйлчлэхээ зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-05 10:51:46

ТОКИО. /NHK/. Япон дахь “McDonald's” түргэн хоолны сүлжээ хэрэглэгчдэдээ хуванцар соруул, хоолны хэрэгслээр үйлчлэхээ зогсооно гэдгээ мэдэгджээ.


Тодруулбал, хуванцар хаягдлыг багасгахын тулд цаас болон модоор хийсэн хоолны хэрэгслүүдийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон байна.


Япон даяарх 2900 орчим хоолны газарт баасан гаргаас эхлэн цаасан соруул, модон халбага, сэрээгээр үйлчилж эхэлнэ гэж “McDonald's” мягмар гарагт мэдээлжээ.


Ингэснээр тус компани хуванцрын хэрэглээгээ жилд 900 орчим тонноор бууруулна гэж тооцоолж байна.


Үүний зэрэгцээ “Mos Food Services” түргэн хоолны сүлжээ мөн энэ сараас хэрэглэгчдийн авч явж ашигладаг халбага, сэрээг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хэрэгслээр солино гэдгээ мэдэгджээ.


Японд энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу их хэмжээний хуванцар бүтээгдэхүүн үнэгүй тараадаг аж ахуй нэгжүүд хуванцрын хэрэглээг бууруулах чиглэлд хүчин чармайлт гаргах шаардлагатай болжээ. 

Related news