Кубын эдийн засгийг шинэчлэх асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-04-21 15:38:41

НЬЮ-ЙОРК, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /TASS/. АНУ-ын төлөөлөгчид Кубын талтай хийсэн хэлэлцээний үеэр тус улсын эдийн засгийг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн тухай NewsNation сувгийн сэтгүүлч Келли Мейер Төрийн департаментын нэрээ нууцлахыг хүссэн төлөөлөгчийн ярьсныг эш татан мэдээлжээ.


"АНУ-ын тал Кубын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшил хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эдийн засаг, засаглалын томоохон шинэчлэл хийх асуудлыг хэлэлцсэн" гэж Мейер Х нийгмийн сүлжээнд бичсэн байна. АНУ-ын тал мөн Кубад Starlink хиймэл дагуулын интернэт сүлжээ нэвтрүүлэхийг санал болгожээ. 


АНУ-ын төлөөлөгчидтэй Кубад хэлэлцээ хийснийг Кубын Гадаад хэргийн яам өмнө нь баталсан байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн даргын туслахууд багтсан бол Кубын Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан төлөөлөгчид хэлэлцээнд оролцжээ.



Related news