ДУНДГОВЬ: Чанаргүй зээл 26,2 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-20 15:04:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 суманд ХААН, Хас, Төрийн банкны 31 тооцооны төв үйл ажиллагаа явуулж байна.

Монгол банкны Дундговь дахь салбарын мэдээлснээр энэ оны 11 дүгээр сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 137.2 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,1 хувиар өсжээ.

Үүнээс анхаарал хандуулах зээл 1.9 тэрбум төгрөг, чанаргүй зээл 1.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба өмнөх оны мөн үеийнхээс анхаарал хандуулах зээл 3,4 дахин, чанаргүй зээл  26,2 хувиар тус тус өссөн байна.

Нийт зээлийн үлдэгдлийн 2,4 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна.

Нийт зээлийн 8,2 хувийг төслийн, 8,8 хувийг бизнесийн, 36,0 хувийг хөдөө аж ахуйн, 39,2 хувийг хэрэглээний, 7,7 хувийг хэрэглээний зээл эзэлж байгаа ба эдгээр зээлийн жилийн дундаж хүү төслийн зээлийн хувьд 4,69 хувь, бизнесийн зээл 16,05 хувь, хөдөө аж ахуйн зээл 16,06 хувь, хэрэглээний зээл 15,1 хувь, ипотекийн зээл 9,56 хувьтай байгаа аж.  

Харин нийт хадгаламжийн үлдэгдэл 15,9 хувиар буурч, 80.6 тэрбум төгрөг болжээ. Үүнээс хугацаатай хадгаламж 70.2 тэрбум, хугацаагүй хадгаламж 10.4 тэрбум төгрөг байгаа ба нийт 32429 иргэн хадгаламж эзэмшиж байна.

Түүнчлэн дээрх банкуудад 88913 харилцагч харилцах данстай ба тэдгээрийн 29155 нь мобайл банк, 29729 нь интернэт банк, 36777 нь SMS банк, 45629 нь карт эзэмшдэг байна. 

Related news