ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 43,4 градус хүйтэн хонолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд эрс хүйтэрч өнгөрсөн шөнө Рэнчинлхүмбэд 43,4 градус
хүйтэн хонолоо. Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 17-27 градус, өнгөрсөн шөнө 29-40 градус, бусад
нутгаар шөнөдөө 29-36 градус хүйтэн
байв.
Хоногийн хамгийн дулаан нь Рашаантад 12,3 градус дулаан байлаа. Өнөө өглөөний байдлаар нийт нутгаар 0-19 см цасан бүрхүүлтэй байна.
Ойрын өдрүүдэд цас орохгүй. Салхи
баруунаас секундэд 3-8 метр. Дархадын хотгороор
30-35 градус, томоохон голуудын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар
20- 25 градус хүйтэн байх төлөвтэй байна.