Даланзадгад сумын дөрвөн сургуульд 5500 гаруй хүүхэд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-01 11:50:42

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын дөрвөн сургуульд урьдчилсан мэдээгээр 5511 хүүхэд суралцах бөгөөд Даланзадгад сумын хэмжээнд шинээр 1 дүгээр ангид нийт 604 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн алтан босгыг алхан орлоо.

Мөн Даланзадгад сумын хэмжээнд 10 цэцэрлэгт нийт 2460 хүүхэд бүртгүүлэн хичээлийн жилийн нээлтээ хийлээ.

БСШУЯ-аас 2016-2017 оны хичээлийн жилийг Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго тавин хичээлийн шинэ жилээ эхэлж байгааг боловсрол соёлын газраас мэдээлж байна. Өмнөговь аймаг нь сүүлийн 4 жилд боловсролын салбартаа 23,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид ч багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачуудынхаа сургалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд их зүйлийг хийж ажиллана гэдгээ аймгийн удирдлагууд хэлсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news