ТӨВ: Хаваржилт хүндрэх эрсдэл бүхий сумдад “Хамтдаа давъя” аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-27 15:25:56

Зуунмод /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 2022-2023 оны өвөлжилт хүндэрч, аймгийн нийт нутгаар 11 дүгээр сараас цас их хэмжээгээр орж, цасан бүрхүүл тогтоод байгаа юм. Тодруулбал, Тал газартаа 18-31 см, хунгар газартаа 60-90 см цас орж, мал аж ахуйн өвөлжилт хүндэрсэн.

Иймд хаваржилт хүндрэх эрсдэл бүхий сумдад “Хамтдаа давъя” аяныг өрнүүлж байна. Тус аяныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газраас “Зудын эрсдэлийн хариу арга хэмжээ”-ний хүрээнд "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын Төв Орон нутгийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа аж.

Аянаар Төв аймгийн Зуунмод, Баянчандмань, Борнуур, Жаргалант сумын 200 малчин өрхөд малын уурагжуулсан тэжээлийн тусламж үзүүлжээ. Тусламжаар нэг өрхөд 200 кг уурагжуулсан тэжээлийг олгосон бөгөөд цаашид "Дэлхийн зөн" ОУБ-ын төсөл хэрэгждэг Сүмбэр, Батсүмбэр сумын 80 малчин өрхөд мөн энэхүү тусламжийг олгохоор төлөвлөсөн байна.

Related news