ӨНӨӨДӨР: ХӨСҮТ-өөс ковидын хилийн тандалтын талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 7-ны өдөр болох үйл явдлын тойм.
10.00 цагт: ОБЕГ-т: БНСУ-ын Гал, гамшгийн удирдах газрын
хамтын ажиллагааны хүрээнд тус улсын олон улсын “Good Neighbors International” ТББ-аас
буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн хоёр автомашин болон гал түймэртэй тэмцэх зориулалтын
хамгаалах хэрэгсэл,
тоног төхөөрөмж гардуулна. Утас:
8615-0069.
-Төрийн ордонд: Засгийн
газрын хуралдаан болно.
11:00 цагт: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, ковид-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Утас: 8964-7777.
-АТГ-аас гэмт хэргийн шинжтэй хэргүүдийн талаарх иргэдийн гомдол, саналын судалгааны дүнг танилцуулна.
14.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын Арт галерейд: “Эмэгтэй уран бүтээлчид” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 9139-9149.