Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-07 10:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд ням гараг /2023-3-12/-т болно.


Улсын арслан Г.Дэмүүл 1935 онд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн бөгөөд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын тойргийн барилдаанд 1961 онд 24 давж улсын заан цол, Улсын баяр наадамд 1969 онд түрүүлж, Улсын арслан цол хүртжээ.


Өмнөговь аймгаас улсын наадамд түрүүлсэн арслан цолтон тэрбээр ид залуудаа 380 кг чулуу өргөж байсан гэдэг. 

Related news