Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д 65 орны тамирчин оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-16 13:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын 6000 хүний суудалтай “Jadhav indoor Hall” спорт цогцолборт сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж  байна.


Уг тэмцээнд 65 орны 300 гаруй тамирчин оролцох болжээ. Монгол Улсын тамирчид энэ тэмцээнд 8 жинд өрсөлдөнө. Тэдний эхний барилдааны учраануудыг танилцуулж байна. Тухайлбал:


48 кг Л.Алтанцэцэг- Беннама /Франц/

50 кг Б.Мөнгөнсаран- Топуз Рабиа  /Турк/

52 кг О.Есүгэн- Тинтабтай Преедакамон /Тайланд/

54 кг М.Энхжаргал – Ти Ким Ан Во /Вьетнам/

57 кг М.Номуун- Арболеда Мендоза Валериа /Колумби/

60 кг Т.Номин- Эрдэнэ- Айяка Тагүчи /Япон/

63 кг У.Шинэцэцэг- Пасуит Риза /Филиппин/ Бенмессахель Фатиа /Франц/

67 кг М.Цэцэгдарь- Ариса Цүбата /Япон/

Related news