Азийн физикийн олимпиадын эхний шатны шалгаруулалт өнөөдөр болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн физикийн XXIII олимпиадад оролцогчид өнөөдөр онолын бодлогын даалгавар гүйцэтгэж байна.
Монголын багш эрдэмтдийн боловсруулсан онолын гурван бодлогыг оролцогч багийн ахлагч, багш нараар хэлэлцүүлэн батлуулжээ. Багш нараас сөрөг санал гараагүй байна.
Онолын бодлогын шалгаруулалтыг "Шинэ Монгол Харумафүжи" сургуулийн байранд зохион байгуулж буй юм. Суралцагчид онолын гурван бодлогыг таван цагийн туршид бодно. Онолын бодлого бодох даалгаварт 195 суралцагч оролцож байна.