Ц.Өнөрбаян: Бичиг үсгийг хүн төрөлхтний оюуны соёлыг тээж явдаг хүчирхэг хөлөг онгоцтой зүйрлэж болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдаан энэ сарын 22-нд шилдгүүдээ тодрууллаа. Энэ үеэр Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянгаас дараах асуултад хариулт авав.
-Дэлхийн
бичиг үсгийн түүхэнд монгол бичгийн оруулсан хувь нэмрийг юу юугаар тодорхойлж болох вэ?
-Хүн
төрөлхтний оюуны соёлын хамгийн гайхамшигтай бүтээл бол хэл. Орон зай, цаг хугацааны бэрхшээлийг даван
туулж бүтээсэн хамгийн гайхамшигтай бүтээл бол бичиг үсэг юм. Монголын ард түмний дэлхийн хүн төрөлхтний оюуны санд
оруулсан баялаг өв сан бол монгол бичиг маань юм. Аливаа улс үндэстэн өөрийнхөө бичиг үсэг,
түүх соёлыг сэтгэлгээг
гурван цагийн хэлхээсэнд тээж
явдаг. Бичиг
үсгийг хүн
төрөлхтний оюуны соёлыг тээж явдаг хүчирхэг хөлөг онгоцтой зүйрлэж
болно. Тийм учраас монгол
бичиг монголын
ард түмний,
монгол үндэстний дархлааг тээж явдаг.
-Нэгдүгээр сарын
1-нээс төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ. Та үүний ач холбогдлыг
хэрхэн үзэж
байна вэ?
-Монголын
төр гурван цагийн
түвшинд үндэсний бичиг болтлоо дархлаажсан монгол бичгийг хойч үедээ үлдээхийн
тулд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах сайхан үйлсийг эхлүүлж байгаа явдалд монгол хэл, уран зохиолоо шүтэж өссөн хүний хувьд их баяртай байгаа. Одоо
цаг үеийн шалгуураар монгол
бичгээ төрийн бичиг
болгож бүх нийтээр хэрэглэнэ гэдэгт итгэл
дүүрэн байна.
-Монгол
бичгээ цаашид улам их дэлгэрүүлэхэд юу хийх шаардлагатай
гэж та үзэж байна вэ?
-Төрийн
албан хэргийг монгол бичгээр хөтөлж
эхэлж байгаа энэ цаг үед орчин бүрдүүлэх хэрэгтэй. Ерөнхий боловсролын дунд сургуульд
монгол бичгийг 6-12 дугаар ангид үзэж байгаа боловчиг хүүхдүүдэд унших зүйл цөөхөн байна. “Хүмүүн бичиг” сониноос өөр бараг унших ном
ховор байна. Тийм
учраас монгол бичгийг бүх нийтээр сургах гэж байгаа бол хэвлэл
мэдээллийн хэрэгслээс
эхлээд монгол бичгээр бүтээл олныг хэвлүүлэх хэрэгтэй. Монгол бичгийн уламжлалт соёл
сэтгэлгээг тээж ирсэн ном зохиол хэвлүүлж, орчин бүрдүүлэх хэрэгтэй.
-Энэ
цаг үед хамгийн хэрэгтэй туслах нь толь
бичиг. Монгол
бичгийн толь бичиг бүтээх ажил хэрхэн явж байна вэ?
-Монгол
бичгийн журамласан
толь бичиг гаргах ажлыг
2021 оноос
эхлүүлсэн. Монгол хэлний
мэргэжилтнүүд, багш нар оролцсон энэхүү ажил төгсгөлийн
шатандаа орж явсан. Ажлыг ахалж байсан агуу эрдэмтэн Ш.Чоймаа маань бурхан болсон учраас цаашаа
үргэлжлүүлэх нь цаг
хугацааны бэрхшээл байгаа байх гэж бодож байна. Ер нь ямар ч бичгийг бүх
нийтээр хэрэглэхэд толь бичиг шиг чухал юм үгүй шүү дээ. Тиймээс монгол бичгийн журамласан толь
удахгүй гарах байх аа.
Хэрвээ энэхүү толь бичиг гарахгүй бол монгол бичиг ярианы
хэлнээсээ хол учраас хүн бүр кирилл
бичигтэйгээ адилхан хэрэглэх боломж хязгаарлагдмал. Тиймээс монголчуудын оюуны соёлыг тээж буй
энэ хоёр гайхамшигт
бичгийг аль алийг нь бүх нийтээр сурах нь зүйтэй гэж боддог хүн л дээ би.
-“Монголын
сайхан бичигтэн” уралдаан
28 дахь жилдээ болж байна. Энэ
уралдааны ач холбогдлыг та хэрхэн
үзэж байна вэ?
-Үндэсний
монгол бичгийг бүх нийтээр болон төр
засгийн түвшинд ч гэсэн нэр хүндтэй авч яваа “Хүмүүн бичиг” сонин маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. “Хүмүүн бичиг” сонины анхны уралдаанаас эхлээд өнөөдөр 28
дахь уралдаан хүртэл
нь оролцож явна. “Хүмүүн бичиг” сонины энэ гайхамшигтай сайхан
уралдаан одоо олон улсын чанартай болсон байна. Тиймээс энэ
уралдааныг улам өргөжүүлэн зохион
байгуулж байгаа. МОНЦАМЭ
агентлаг болон “Хүмүүн бичиг” сонины хамт олонд талархсанаа илэрхийлье.