ОРХОН: Хяналтын камерын тусламжтайгаар 211 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-05 10:42:23
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт хяналтын 523 камер байдгаас 408 нь тогтмол ажиллагаатай аж. Үүнийг Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хариуцаж ажилладаг.


Тус төвийн зургаан ажилтан 24 цагаар ажиллаж иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хулгайд алдсан эд зүйлсийг олж тогтооход туслалцаа үзүүлдэг байна.


Энэ оны эхний найман сарын байдлаар 454 иргэн, байгууллагаас 494 удаагийн  камерын бичлэг шүүлгэжээ. Үүний үр дүнд 312 сая төгрөгийн хохирлоос 211 сая төгрөгийн эд зүйлийг олж тогтоон хохирлыг барагдуулжээ. 


Тухайлбал, машинтай шүргэлцсэн 163, хүн мөргөсөн 18, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 13  гэмт хэрэг зөрчлийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн байна.

 

 

Related news