ТӨВ: Монгол туургатан театрын 41 дэх удаагийн өвөл цагийн нээлтийн тоглолт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод 2023 оны 10 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Монгол туургатан театр 41 дэх удаагийн өвөл
цагийн нээлтийн тоглолтоо энэ сарын 22-ны өдөр үнэ төлбөргүй толилуулав. Хамтарсан тоглолтод 2 орны нийт 160 гаруй уран бүтээлч оролцож, 600 гаруй үзэгчдэд уран бүтээлийнхээ
дээжийг толилууллаа.
Энэхүү тоглолтын талаар Төв аймгийн Соёл урлагийн газрын
мэргэжилтнээс тодруулахад, “Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад
Улсын Соёлын яам, соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудын уран бүтээлчидтэй
хамтарсан байдлаараа онцлог,
түүхэн үйл явдал боллоо.
Хамаг монгол ахан дүүс бид соёл урлаг, зүрх сэтгэлээрээ нэгдэн нэгэн дээвэр дор баяртайгаар чуулав. Энэ үеэр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театр, Буриад улсын театруудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан сайхан үйл явдал боллоо.
Дэлгэрүүлбэл, Хоца Намсраевын нэрэмжит Буриадын Драмын Эрдмийн театр, ЗХУ-ын Ардын Жүжигчин Г.Цыдынжаповын нэрэмжит ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Дуу Бүжгийн Академик театртай уран бүтээлийн хувьд цаашид хамтран ажиллахаар болсон” гэв.