ТӨВ: Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-05 13:03:57

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймагт анх удаа “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулна.


Тэмцээнд Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4 сургуулийн бага, дунд ангийнхан өрсөлдөх юм.


Тэмцээн нь хүүхдийг багаас нь шүдээ зөв угаах дадалд сургах, шүдээ хайрлах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж.

 

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн жилээс Монгол улсад туршиж байгаа бөгөөд Тайваниас туршлага судлан ийнхүү эх орондоо нэвтрүүлсэн байна.


Тайвань 20 гаруй жил тус тэмцээнийг зохион байгуулснаар шүдний эрүүл мэнд 40-70 хувь сайжирсан дүн мэдээ гарчээ.

 

Related news