ОРХОН: “Би багш” тэмцээний ялагчид гадаад улсад туршлага судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-20 08:31:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 20,/МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг даргын нэрэмжит “Би багш” аргазүйн тэмцээн эхэллээ. Тэмцээнийг ЗДТГ, БСШУГ хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын багшлахуйн арга зүйн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанарыг ахиулахад чиглэж байгаа юм. Нийт 14 төрлийн хичээлийн судлагдахуунаар арга зүйн илтгэл, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилт буюу хичээл заалтын ур чадварыг шалгаруулна.

Дээрх хоёр шалгуураар багш нар монгол хэл-уран зохиол- үндэсний бичиг, математик-мэдээлэл зүй, гадаад хэл, хими- биологи, түүх-нийгэм-иргэний ёс зүй, дизайн-технологи- дүрслэх урлаг, биеийн тамир, дуу хөгжим гэсэн хичээлээр  уралдана.  

Мөн бага ангийн багш нарын дунд математик, монгол хэл, хүн нийгэм, хүн байгаль, иргэний ёс зүй гэсэн хичээлээр ур чадварыг нь шалгаруулна.  

Хичээл тус бүрээс нэг багш буюу нийт 14 багшийг шалгаруулж гадаад улсад туршлага судлах болон эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдах эрхийн бичгээр шагнана.

Тэмцээний эхний шат энэ сарын 13-22-нд сургуулийн түвшинд,  удаах шат мөн энэ сарын 28-30-нд аймгийн түвшинд зохион байгуулагдана.

Багш нар эхлээд сургуулиасаа шалгараад хоёр дахь шалгаруулалтадаа оролцоно. 

Related news