Номын сан, үдийн цай бэлтгэх зориулалттай байр барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-29 17:49:35

Хэнтий аймгийн Дадал сумын иргэн өндөр настан А.Рэнцэнханд гуайн үр хүүхдүүд сумынхаа сургуульд өөрсдийн хөрөнгөөр 30 сурагчдад үйлчлэх номын сан, үдийн цай бэлтгэх зориулалттай байр барьж  сургуулийн хамт олонд хүлээлгэн өгөв.

Тус сургуулийн сурагчдын үдийн цайг өмнө нь  сургуулийн дотуур байранд хийдэг байсан бөгөөд ажиллах нөхцөл байдал хүндхэн байсан учир өндөр настан А.Ренчинханд гуайн үр хүүхдүүд 2013 онд  номын сан, үдийн цай бэлтгэх зориулалттай байрыг барих санаачилга гаргажээ. Одоогийн байдлаар  сургуулийн үдийн цай хөтөлбөрт 300 орчим хүүхэд хамрагддаг аж.

Дадал сумын ЕБС сургууль 1924 онд байгуулагдсан. Нийт 741 өрхийн 2678 хүн амьдардаг. Хүн амын зонхилох хувийг буриад ястан болон сургуулийн насны хүүхдүүд эзэлдэг байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news