Галт зэвсэг эзэмшигч иргэдийг албан татвараа төлөхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-07 10:07:48

Сэлэнгэ аймгийн татварын хэлтсээс галт зэвсэг эзэмшигч иргэд  хуулийн дагуу 12-р сарын 01-ний дотор Монгол Улсын татварын ерөнхий газраас тогтоосон нормын дагуу албан татвар төлөх ийг санууллаа.

Үүнд үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг 15.000 төгрөг, ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг 6.4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг 30.000 төгрөгийн татвар төлдөг байна.

Харин 6.5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг 60.000 төгрөг, үрлэн сумтай галт зэвсэг 30.000 төгрөгийн татварыг жилд нэг удаа заавал төлсөн байх ёстой ажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news