ТӨВ: 325 ээжид "Алдарт эх" одон гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-27 16:51:30

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Төв аймгийн 325 ээжид "Алдарт эх" І, ІІ зэргийн одонг 5 дугаар сарын 29-ний 11:00 цагт Монгол туургатан театрт гардуулна. Үүнээс 29 ээж "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн, 296 ээж хоёрдугаар зэргийн одон авна.


Сумдаар нь авч үзвэл, Алтанбулаг 9, Аргалант 6, Архуст 6, Батсүмбэр 27, Баян 3, Баян-Өнжүүл 5, Баяндэлгэр 4, Баянжаргалан 5, Баянхангай 1, Баянцагаан 6, Баянцогт 10, Баянчандмань 15, Борнуур 16, Бүрэн 9, Дэлгэрхаан 8, Жаргалант 33, Заамар 20, Зуунмод 66, Лүн 7, Мөнгөнморьт 5, Өндөрширээт 7, Сүмбэр 5, Сэргэлэн 9, Угтаалцайдам 13, Цээл 9, Эрдэнэ 14, Эрдэнэсант 9 эх одонгоо гардан авах юм.

 

Ташрамд, Өнгөрсөн онд тус аймгийн 304 ээж “Алдарт эх” одон хүртэж байсан бол 2022 онд 326 ээж шагнуулж байжээ. Аймгийн хэмжээнд нийт 9665 ээж “Алдарт эх” одон хүртсэн байна.

 

Related news