Германд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг эрэн сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-09 13:20:21

БЕРЛИН. /TASS/. Террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан сири залууг Германы цагдаа нар эрж хайж байна.

Германы зүүн нутгийн Хемниц хотын цагдаа нар бямба гарагт сэжигтний гэрт нэгжлэг хийн тэсрэх төхөөргүүд олж илрүүлжээ.

Нэгжлэг хийх үед 22 настай сэжигтэн залуу гэртээ байгаагүй аж.

Цагдаа нар сэжигтний зургийг нийтэд дэлгэж, түүнийг эрэн сурвалжилж байна. Сэжигтэн этгээд нь “Лалын улс” босогчдын бүлэглэлтэй холбоотой ажээ.

Түүнтэй харилцаа холбоотой байсан гурван залууг цагдаа нар баривчлан байцааж байгаа гэнэ.

Энэ оны долдугаар сард 27 настай сири залуу Германы өмнөд нутгийн Ансбах хотод амиа золиослон 15 хүнийг шархдуулсан хэрэг гарч байсан билээ.

Г.Доржханд

Related news