Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-28 13:47:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хоёр талын уулзалт хийж буй.


Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн төлөөлөгчдөд Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд, хоёр улсын сонгуулийн байгууллага харилцан туршлага солилцож, амжилттай хамтран ажилладгийг онцлов.


Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар, “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явцыг санал авах байранд очиж ажиглалаа. Үйл явц нь маш дэг журамтай, тодорхой, ойлгомжтой юм. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ажиглалт хийж, хяналт тавьж байгаа нь чухал. Түүнчлэн сонгуулийн бүхий л үйл явц, ирцийг ил тод, шуурхай мэдээлж байгаа нь жишиг болохуйц санагдлаа” гэв.




Related news