Стандарт нь бизнесийн амжилтын түлхүүр гэдгийг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:33:09

Жил бүрийн аравдугаар сарын 14-нд тохиодог “Дэлхийн стандартын өдөр”-ийг “Стандарт дэлхий дахины нийтлэг хэл” уриан дор тэмдэглэх гэж байна.

Энэ нь улс үндэстэнүүд ямар хэлтэйгээс үл хамааран стандартаар дамжуулан ойлголцож бас харилцаж чадна гэсэн утгатай ажээ. Иймд Орхон аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах стандарт норм нь хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл түгээх гэнэ. Мөн стандарт нь үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн амжилтын түлхүүр гэдгийг онцолж баярынхаа үеэр олон нийтэд хандаж стандартын ач холбогдлыг танилцуулах ажээ.

Монгол Улс нь “Дэлхийн стандартын өдөр”-ийг 2006 оноос тэмдэглэж ирсэн. Өнгөрсөн оноос “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх-Европын холбооны төсөл” хэрэгжүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай ажил, үйлчилгээ бий болгоход анхаарч байгаа ажээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news