ТӨВ: Сэргэлэн суманд соёл, спортын төв ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-10 14:07:35

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэргэлэн суманд 250 хүний суудалтай соёл, спортын төвийг ашиглалтад орууллаа. Тус барилгыг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөр уул” ХХК гүйцэтгэжээ.


Соёл, спортын төвд урлаг, спортын стандарт заал, 30 хүний багтаамжтай номын сан, орон нутаг судлах танхим, музей үйл ажиллагаагаа явуулах юм. Мөн сургалт, дугуйлан хичээллүүлэх боломжийг бүрдүүлж, орон нутгийн төсвийн 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж, тохижилтын ажлуудыг хийжээ.


Сэргэлэн сумын соёлын төвийн хуучин барилга нь 120 хүний суудалтай бөгөөд одоо Ахмадын хороо үйл ажиллагаа явуулах юм.

 

Related news