ТӨВ: Бага ангийн сурагчид 7 хоногт нэг удаа 150-200 мл сүү тогтмол ууж хэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-04 11:33:47

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймаг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарч 2023 оноос “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөрийг 1-5 дугаар ангийн сурагчдыг хамруулан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 7 хоногт нэг удаа 150-200 мл сүү тогтмол уулгаж хэвшсэн байна.  


Төв аймгийн Эрдэнэ сумын Политехник коллежийн захирал Ш.Отгонхүү, "2023 онд Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Зуунмод сумын 4-р сургууль, Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй хүүхдийг сүүгээр хангаж байв. 10 дугаар сарын 1-нээс Архуст, Сэргэлэн, Цонжин Кибер, Зуунмод сумын хэмжээнд 1-12-р ангийн сурагчдыг бүрэн хамруулах төлөвлөгөөтэй байна.


Дадлагын газрын хувьд Бүгд Найрамдах Чех улсын дэмжлэгээр бага оврын тоног төхөөрөмжөөр эхэлж байсан бол орон нутгийн төсвийн 400 сая төгрөгөөр өргөтгөл хийж байна. Ингэснээр зүүн бүсийн 3000 гаруй хүүхдэд сүү хүргэж өгөх боломжтой болж байгаа юм.  


Related news