ХОВД: 28 мянга гаруй тонн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-17 15:00:45

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид өнгөрсөн онд 3200 гаруй га талбайд үр тариа, малын тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьж, 29757 тонн ургац хураан авсан юм. Тэгвэл энэ жилийн хувьд 2648 га талбайд тариалалт хийжээ.

Одоо ургац хураалтын ажил дуусах шатандаа буюу 90.4 хувьтай үргэлжилж байна.


Тариаланчид одоогийн байдлаар 2600 га талбайгаас 28390 тонн ургац хураан авчээ. Үүний дотор үр тариа 228.4 тонн, тэжээлийн ургамал 259.2 тонн байна. Мөн төмс 6964 тонн, хүнсний ногоо 20796 тонн, жимс жимсгэнэ 153.5 тонн байгаа юм.

Онцлоход, тарвас, сонгино, лууван гэх мэт хүнсний ногооны тариалалт өмнөх оноос нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Ховдын тариаланчид энэ жил 6050 тонн тарвас, 1058 тонн сонгино, 2447 тонн лууван хураан авч, зах зээлд нийлүүлжээ.


Related news