ХОВД: Мал тооллого маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-06 17:01:53

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтдын тооллого энэ сарын 7-нд эхэлнэ.

Ховд аймгийн хувьд тооллого зохион байгуулах, хяналт тавих комисс, тусгай ажлын баг байгуулсан ба өнөөдөр цахим хурал хийж, зарим анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо.

Мал тооллогыг 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 500 гаруй төрийн албан хаагч гүйцэтгэнэ. Мөн худаг, уст цэг, хашаа тоолох ажлыг давхар зохион байгуулах юм.

Өнгөрсөн онд Ховд аймгийн 13383 малчин 3.2 сая толгой мал тоолуулжээ. 2024 оны мал, тэжээвэр амьтдын тооллого энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Related news