ХОВД: Томуугаар өвчлөгсдийн 75.9 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-11 12:00:08

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  Өмнөх долоо хоногт Ховд аймгийн хэмжээнд эмнэлгийн амбулаториор 11220 хүн үйлчлүүлжээ.


Үүний 689 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон бол 87 нь амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн байна.  


Сүүлийн үед томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа.


Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн үеийн түвшинд бүртгэгджээ. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 75.9 хувь, амьсгалын замын хүнд халдварын 89.6 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. 

 

Цаашид хүйтний эрч чангарч байгаа тул иргэд амин дэмээр баялаг, илчлэг сайн хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар хамгааллын дэглэм баримтлах, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө тусламж авах, эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, томуугийн халдвараас  сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.   

 

Related news