СЭЛЭНГЭ: Талархлын хайр түгээлтийг бүх нийтээр дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ түүний Ажлын албанаас санаачлан 12 дугаар сарыг
“Талархлын сар” болгон зарласан.
Энэхүү ажлыг
сумын төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд сэтгэл сэтгэл нэгдэн дэмжиж хамтран оролцож
байна.
Тухайлбал, Сүхбаатар сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ, Иргэний нийгмийн
байгууллагын зохицуулах зөвлөл, Сэлэнгэ аймгийн Улаан загалмай
хороо, Туж сургалтын төв зэрэг байгууллага хамтран “Хайр түгээе” үйл ажиллагааг баасан гарагт зохион байгууллаа.
Мөн Хөвсгөл,
Говь-Алтай аймгийн Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд
хүрэлцэн ирж, хайр түгээе үйл
ажиллагаанаас туршлага судалж, дэмжин оролцлоо.