НББХ нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлууд, сорилт бэрхшээлийг илрүүлэхэд анхаарч ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-31 10:21:56

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 7 удаа хуралдаж, нийт 8 асуудлын хүрээнд хуулийн 3УИХ-ын тогтоолын 1 төслийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.


Түүнчлэн байнгын хорооны хоёр тогтоолыг хэлэлцэн баталж, яам, агентлаг, харьяа байгууллагын 3 мэдээлэл, тайланг сонссон байнаХууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд 3 санал дүгнэлт, байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 21 саналын томьёолол бэлтгэсэн аж.


Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд чуулганы хугацаанд нийгмийн хамгаалал, халамж, эрүүл мэнд, хүний хөгжил, хүн амын бодлого, хөдөлмөрийн зах зээлийн салбар, төв болон орон нутгийн байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг судлах, хянан шалгах, тулгамдаж буй асуудлууд, сорилт бэрхшээлийг илрүүлэхэд онцлон анхаарал хандуулж ажилласан байна. Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Баянхонгор аймгийн Хүүхдийн гэр цэцэрлэг, Говь-Алтай, Ховд аймгийн Хүүхэд хамгааллын төв, Ховд аймгийн Бүсийн оношилгооны төв, тус аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын эрх зүйн шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулж, баталсан хууль тогтоомжийг сурталчилжээ.


Related news