Шилдэг жүдочдын “Топ-6” тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-05 10:35:36

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулдаг “Топ-6” цувралын хоёр дахь тэмцээн “UG Arena”-д эхэллээ.


Жүдо бөхийн спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдаа алдаршуулах, ирээдүйн шилдгүүдийг бэлтгэх зорилготой эл тэмцээний шагналын сан нь 100 сая төгрөг юм. Тэмцээнд 25 байгууллагын 84 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд уран мэхийг уралдуулж байна.


Тэмцээний үеэр өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ий хошой мөнгө, насанд хүрэгчдийн ДАШТ-ий V, олимпын VII байрын шагналт, багийн ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, Азийн наадмын аварга, “Мастерс”-ын мөнгө, хүрэл, “Их дуулга”, гранпри ангиллын тэмцээний зургаан алт, есөн мөнгө, долоон хүрэл медальт, Самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг жүдогоор хичээллэж буй хүүхэд багачуудад өөрийн мэх, ур чадвараас хуваалцан, сургалт орох юм.










Related news