УВС: Ч.Ням-Оргил, Г.Гэрэлцэцэг нар улсын аварга малчны шагналаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Тэс сумын Нуур багийн залуу малчин
Чойжилын Ням-Оргил, гэргий
Гэжээгийн Гэрэлцэцэг нарт сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга малчны шагналыг нь УИХ-ын гишүүн
Б.Заяабал гардуулан
өглөө.
Ч.Ням-Оргил,
Г.Гэрэлцэцэг нар нь удам
залгасан малчид бөгөөд
2015 оноос хойш тасралтгүй 10 жил мянгаас дээш
толгой мал тоолуулж ирсэн байна. Эднийх 2017 онд “Аймгийн
аварга малчин”
цол хүртэж байжээ.
Тэд таван хошуу малаа өсгөн үржүүлэхийн
зэрэгцээ сүүлийн жилүүдэд эх малаасаа төлөө бүрэн авчээ. Мөн тэс үүлдрийн адуу, баяд омгийн хонь голлон өсгөж, малынхаа үүлдэр угсааг
сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч, уйгагүй хөдөлмөрлөж байгаа залуу
малчдын төлөөлөл юм.
Гэргий Гэрэлцэцэг нь Улсын аварга малчин Гэжээгийн отгон
охин юм.