Сэлэнгийн нутгаар сарын сүүлээр 17-22 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-03 14:41:48

Энэ сард хүйтний эрч чангарч,  зарим газраар цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Сэлэнгэ аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

11-р сарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө Орхон Сэлэнгийн саваар 7-12 градус бусад сумдын нутгаар 3-8 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Орхон Сэлэнгийн саваар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Ч.Отгонцэцэг

Related news