Своп хэлцлийн саналыг Монголбанк биелүүлсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд Монголбанк оролцсонгүй.
Банкууд 2400.00-2431.10 төгрөгийн ханшаар 62.2 сая ам.доллар, 351.10-358.15 төгрөгийн ханшаар 101.4 сая юань худалдан авах саналыг өнөөдрийн дуудлага худалдаанд ирүүлжээ. Мөн своп, форвард арилжаагаар банкууд 34.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк биелүүлээгүй байна.
Б.Заяа