Ирэх өдрүүдэд -10 хэмд хүрч хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-10 12:06:09

11 дүгээр сарын 11-нд зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Салхи энэ сарын 11,13- нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай,  Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө  5-10 градус хүйтэн байна.  

Related news