Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод үргэлжилнэ.
Ирэх сарын 1-нд эхлэх Душанбегийн “Их дуулгад”-д 34
орны 255 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй
11, нийт 21 жүдоч өрсөлдөхөөр Тажикистаныг зорих гэж байна. Монголын багийн
бүрэлдэхүүнд
Эмэгтэй баг
48 кг: Ж.Анударь,
52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,
57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар,
63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн,
70 кг: У.Анужин,
-78 кг: О.Хүслэн,
+78 кг: А.Адьяасүрэн, Д.Номинзул.
Эрэгтэй баг
60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,
66 кг: Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж,
73 кг: Л.Анхзаяа,
81 кг: О.Шинэбаяр, Г.Батсугар,
-100 кг: Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун,
+100 кг: Ө.Пэрэнлэйжамц нар багтжээ.
2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-аас хойш анхныхаа тэмцээнд оролцоно. Тэрбээр өнгөрсөн жил Душанбегийн “Их Дуулга”-д түрүүлж байсан юм. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Ж.Анударь алт, Б.Эрдэнэбаяр мөнгө, Э.Ариунболд, Д.Номинзул нар хүрэл медаль хүртэж, монголчууд багаараа дөрөвдүгээр байрт шалгарч байлаа.
