“Барилга экспо” олон улсын үзэсгэлэн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-25 13:48:00

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Барилга экспо” үзэсгэлэн яармаг “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна.


Өчигдөр нээлтээ хийсэн 39 дэх удаагийн үзэсгэлэнд ирээдүйн инновац, технологийн дэвшлийг тодорхойлсон 20 гаруй орны барилгын салбарын төлөөлөл 400 орчим байгууллага оролцож байна.


Үзэсгэлэнг нээж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан  хэлсэн үгэндээ “Барилгын салбарын асуудал нь улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөөлөл үзүүлдэг тул, салбарын сайдын хувьд та бүхний гаргасан аливаа зөв зүйтэй, санал санаачилгыг улсын хөгжлийн бодлогод тусгаж, хэрэгжилтийг хангаж, бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлье” гэв.


“Барилга экспо” олон улсын үзэсгэлэн маргааш өндөрлөнө. 




Related news