Архангай аймаг мал сүргийн тоогоор улсад гуравдугаарт орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭАрхангай аймаг 2016 оны эцэст 5009.6 мянган толгой мал тоолуулж, улсын хэмжээнд гуравт жагсаж байна.
Үүний 0,02 хувь буюу 1,2 мянга нь тэмээ, 7,1 хувь буюу 356,8 мянга нь адуу, 11,6 хувь буюу 581,2 мянга нь үхэр, 53,3 хувь нь буюу 2668,0 мянга нь хонь, 28.0 хувь буюу 1402,4 мянга нь ямаа байгаа юм.
Өнгөрсөн оныхоос нийт малын тоо 12,4 хувиар өсчээ. Сумдаас хамгийн олон малтай нь Эрдэнэмандал, 473,6 мянга, Батцэнгэл сум 372,5 мянга, Ихтамир сум 338,7 толгой малтай байна.
Адуугаар Хотонт /28.0 мянга/, Эрдэнэмандал /27,9 мянга/, Цэнхэр сум /27,6 мянга/ сум, үхрээр Ихтамир /55.0 мянга/, Өндөр-Улаан /54.0 мянга/, Чулуут сум /48.1 мянга/ тэргүүлсэн байна. Харин Эрдэнэмандал /316,8 мянга/, Батцэнгэл /206,8 мянга/, Хашаат /188,1 мянга/ сум хамгийн олон хонь тоолуулсан бол ямаагаар 117.4 мянган ямаатай Хотонт сум, 101.9 толгой ямаатай Хашаат сум, 101.8 толгой ямаатай Батцэнгэл сум тэргүүлж байгаа юм.
Хашаат сум 421 тэмээ, Өгийнуур сум 349 тэмээ, Өлзийт сум 346 тэмээ тоолуулжээ.
О.Амарзаяа