Яаралттай тусламжийн дуудлагын 25 хувийг томуугийн өвчлөл эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТомуугийн өвчлөл буурахгүй байна. Эрүүл мэндийн газраас долоо хоног бүр томуугийн харуулдан тандалт хийж байгаа бөгөөд энэ сарын хоёр дахь долоо хоногт амбулаторийн үзлэгийн 13.3 хувь, яаралттай тусламжийн дуудлагын 25.4 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлсэн байна. Энэ нь урьд долоо хоногоос 1.1- 4.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Томуу, томуу төст өвчинд бага насны хүүхэд өртөх нь элбэг байна. Тодруулбал, томуугаар өвчлөгчдийн 23 хувь нь 0- 11 сартай, 26.8 хувь нь 2-4 настай хүүхдүүд байгаа бол 5- 9 настай хүүхдүүд 13.8 хувийг эзэлжээ.
Одоогоор орон нутгийн засаг захиргаанаас нийтийг хамарсан үйл ажиллагаанд хэм хэмжээ тогтоосон захирамж шийдвэр гараагүй байна. Хэрвээ амбулаторын үзлэгийн 15- аас дээш хувийг томуугийн өвчлөл эзэлсэн тохиолдолд хэм хэмжээ тогтоох шийдвэрийг тухайн орон нутагт авч хэрэгжүүлдэг ажээ.
Т. Отгонтуяа