Хөвсгөл аймгийн хэмжээнд 75800 толгой мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн хэмжээнд малын хорогдол нэмэгдсээр 75800 толгой мал хорогдоод байна.
Тус аймгийн Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох суманд хаваржилт их хүндэрч хамгийн их мал хорогджээ.
Тухайлбал Цэцэрлэг суманд 30753, Бүрэнтогтох суманд 7900, Галт суманд 7000, Жаргалант суманд 5000, Шинэ-Идэр суманд 4000 толгой мал хорогджээ. Өнөөдрийн байдлаар 2000 толгойгоос дээш мал хорогдсон 8 сум байгаа гэнэ. Аймгийн Онцгой комиссоос малчин түмэндээ туслах "Нэг сэтгэл" хандивын аяныг зарласан боловч хангалтгүй байгаа учраас аймгийн Онцгой комиссын гишүүд өөрснөө манлайлан оролцож малчин түмэндээ туслах аяныг эрчимжүүлэхийг аймгийн Засаг дарга Л.Ганболд үүрэг болголоо.
Б.Гантуяа