Хөвсгөлийн 11 суманд түймэр гарах эрсдэлтэй, аюултай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Сүүлийн үед хур тунадас ороогүйн улмаас Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй 11суманд түймэр гарах эрсдэлтэй, аюултай гэсэн мэдээллийг тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх товчооноос гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Мөрөн, Эрдэнэбулган, Бүрэнтогтох, Галт гэсэн 4 сум хуурайшилтын 4-р зэрэгтэй түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай, Цагаан-Уул, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Шинэ-Идэр, Цагаан-Үүр, Баянзүрх зэрэг сумууд хуурайшилтын 3-р зэрэгтэй түймрийн эрсдэл их буюу аюултай гэсэн мэдээлэл гарчээ. Хэрвээ ойрын өдрүүдэд хур орохгүй бол үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг авахгүй бол түймэр гарах эрсдэл эрс нэмэгдэх хандлагатай байгаа ажээ

Б.Гантуяа