Эх хэлний багийн олимпиадыг Галт суманд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-27 09:55:55
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэл, бичгийн мэдлэгийг гүнзгийрүүүлэх, зөв цэвэр бичих, монгол хэл, уран зохиолын болон бага боловсролын багш нарын мэргэжлийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, хамтран ажиллах, харилцан суралцах зорилгоор эх хэлний багийн олимпиадыг Галт суманд ирэх сарын 5-6-нд зохион байгуулна.
Энэ үеэр сурагчдын дунд монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд, бага боловсролын багш нарын дунд монгол хэл, бичгийн мэргэжлийн онол, хэрэглээний чадварыг сорьж, зөв сайхан бичигтэн уралдаан, мэргэжлийн онол, арга зүйн сургалт зөвлөлгөөн болно. Тус аймагт үндэсний өв соёлоо дээдлэн түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх хэл-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, сурагчдыг чадваржуулах ажлын хүрээнд жил бүр эх хэлний олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай ажээ.
Б.Гантуяа 
Related news