Төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЕ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Л.Ганболд, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд, Засаг даргын орлогч Д.Пүрэвдорж нар Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарт 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа.
Энэ үеэр аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч Л.Ганболд хэлэхдээ, Улсын Их Хурлаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдан 2017 оны төсвийн тодотголын дагуу аймгийн улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг 17.661.371.900 төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг 54.597.232.400 төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 2.186.404.700 төгрөгөөр аймгийн түрээсийн орлогыг 10030,0 мянган төгрөгөөр, орон нутгийн өмчит үйлдвэрүүдийн газруудаас орох ногдол ашгийн орлогыг 51500,0 мянган төгрөгөөр нийт аймгийн орлогыг 61530,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, “Төсвийн тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1 дэхь заалтын дагуу сумдын ерөнхий орлогын дансны үлдэгдээс дээд шатны төсөвт татан төвлөрүүлэх 134046,7 мянган төгрөгийг аймгийн ерөнхий орлогын дансанд төвлөрүүлэх төсвийн тодотголыг өргөн барьж байна. Энэхүү төсвийн төслийн хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Төсвийн тодотголыг ирэх лхагва гарагт хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

Б.Гантуяа