Цас ихтэй байснаас хойшлогдсон өрхийн амьжиргааны түвшингийн судалгаа явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хаваржилтын байдал хүндэвтэр байсан тул өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа түр хойшлогдож цас багассан тул мэдээлэл цуглуулалтын ажил зохион байгуулагдлаж байна. Тус аймгийн хэмжээнд өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 28922 өрхөөр орж судалгаанд хамруулахаас 28404 өрхийн мэдээллийг цуглуулж 76 өрх мэдээллээ өгөхөөс татгалзаж 450 өрх судалгаанд хамрагдаагүй мэдээлэл цуглуулалтын явц 98,2 хувьтай байгаа гэнэ.
Мэдээлэл цуглуулах болон мэдээлэлийн сан бүрдүүлэх ажилд нийт 354 хүн, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын удирдлагын баг, бүх мэргэжилтнүүд, ХХҮЕГ-ын чиглүүлэгч, гэрээт тоологч 151, гэрээт шивэгч 27, гэрээт жолооч 44 ажиллажээ. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны явцад аливаа нэг эрсдэл гараагүй, мэдээллийн сан бүрдүүлэлт 98 хувьтай, шалгагдаж байгаа 21501 өрх, бүрэн шалгагдаж дууссан 4529 өрх байгаа ажээ.

Б.Гантуяа