Хачигт хазуулах тохиолдол өнгөрсөн оныхоос эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-16 00:15:43
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд иргэд хачигт хазуулах тохиолдол нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 70 гаруй иргэн аймаг дахь Зоонозын өвчин судлалын төвд ханджээ. Тус аймагт 2005 онд анх хачигт халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 40 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ онд 30 гаруй тохиолдолоор нэмэгдээд байна. 
Иргэд хачигт хазуулсаны дараа гарч буй сөрөг үр дагаварыг анзааралгүй явж хүндрүүлэх тохиолдол байдаг гэнэ. Хамгийн гол нь хачиг, хувалзыг дур мэдэн авахдаа тос, спирт түрхэхгүй сугалж хошууг нь үлдээдэг учраас сөрөг үр дагавар гардаг байна.
Аймгийн хэмжээнд хачигт хазуулж буй иргэдийн зонхилох нь 1-10 насны хүүхдүүд байгаа ажээ.
Б.Гантуяа
Related news