Борцны үнэ өндөр боловч ховор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-19 23:18:34
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Далай ээж хүнсний захад нэг килограмм борц 28000 төгрөгийн үнэтэй боловч ховор байна. Харин махны үнэ жижиглэнгээр 6500-7500 төгрөгийн үнэтэй байна.
Тус захад сүү, тараг хэсэг тасарсан боловч мал төллөж шинэ  сүү гарч нэг литр сүү 2000 төгрөг, шинэ тараг 2500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин ноолуурын үнэ ханш буусаар 60-62 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас бага зэрэг өссөн нь энэ хавар ноолуурын үнэ ханш өндөр байсантай холбоотой гэдгийг худалдаачид хэлж байв.
Б.Гантуяа
 
Related news