Хөвсгөл аймагт үнийн индекс 0,2 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс энэ оны эхний 4 сарын нийгэм эдийн засгийн статистик мэдээг хэвлэлийхэнд танилцуулав. Энэ үеэр нийт үнийн индекс 0,2 хувиар өссөн гэдгийг хэлж байв. Гол өсөлт мах, махан бүтээгдэхүүний бүлгийн индекс өмнөх онтой харьцуулахад 14,9 хувиар өмнөх сартай харьцуулахад 4,1 хувиар өсчээ.
Мөн үнийн индекст тээврийн хэрэгслийн худалдан авалт өмнөх сараас 7,9 хувиар өссөн байна. Энэ нь машин мотоциколь, тээврийн хэрэгслийн дугуй худалдан авалт, унадаг дугуй худалдан авалт эрс нэмэгдсэн учраас бүлгийн индекс өссөн үзүүлэлттэй гарсан гэдгийг Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т. Алтанцэцэг мэдээллээ.

Б.Гантуяа